Үнсэн блок халахаараа ардон гэж цацраг идэвхит бодис ялгаруулдаг
Улаанбаатар Утаанбаатар болон хувираад удаж байна. Утаанаас ялгарах хорт хийнээс болж хорт хавдарын үндэс суурь тавигддаг. Мэргэжлийн хүний хэлж буйгаар бид өнөөдөр хоёр төрлөөр химийн хорт бодисонд хордож байгаа гэнэ. Энэ нь бидний цаг мөч бүрт ойрхон байдаг зүйл аж. Тухайлбал ширээ, сандал, ор гээд л янз бүрийн будагаас хүртэл химийн бодис ялгарч хорт хавдар үүсгэдэг гэнэ. Нийслэлийн эрүүл мэндийн хүрээлэнгийн ЭАХ-ий экологийн төвийн захирал Н.Сайжаатай энэ талаар ярилцаа.
- Нийслэлийг утаанаас салгахын тулд орон сууцжуулах нь зүйтэй гэж шийдсэн. Гэвч энэ нь эргээд өөр аргаар химийн хорт бодисоор хордуулж байна гэж сонслоо. Энэ талаар яригаа эхлэх үү
- Гэр хороолол хоцрогдож үүнээс утаа их ялгарч хүний биед хор нөлөө үзүүлж байгаа нь үнэн. Мөн үүнээс салах хэрэгтэй нь ч үнэн. Гэхдээ сүүлийн үед баригдаж буй барилгын материалд асуудал их байна. Орон сууцны хана хийх дүүргэлтийг ихэвчлэн нүүрсний үнсээр хийсэн блок ашигладаг. Энэ үнсэн блок халахаараа ардон гэж хий ялгаруулдаг. Энэ бол цацраг идэвхит бодис юм. Цацраг идэвхит бодис амьсгалаар орж цацрагийн дотоод шарлага үүсгэдэг. Мөн будаж, өнгөлж байгаа будгууд эмульснээс цацраг идэвхит бодис ялгарна.
- Блокноос ялгарч байгаа ардон гэх цацраг идэвхит бодис нь хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ. Мөн ямар өвчний эх үүсвэр болдог юм бол?
- Ардон гэх хий нь цацраг идэвхит бодис учраас хүний биед ороод эсийг ионжуулдаг үйлчилгээтэй. Эс ионжино гэдэг маань хорт хавдар болон цусны өвчин үүсэх гол шалтгаан нь болдог.
- Тэгэхээр ямар ч блокноос ардон цацраг идэвхит бодис ялгардаг юмуу?
- Тийм биш. Манай барилгын материалын үйлдвэрүүд шаардлага хангасан материал хийж байгаа. Тухайлбал цагаан тоосго үйлдвэрлэж байна. Энэ нь шохойг цементтэй хольж үйлдвэрлэж хөнгөн блокыг хийж байна. Энэхүү блокнууд ардон гэх бодисыг ялгаруулахдаа бага байдаг. Харин Багануур болон Адуун чулууны нүүрс, Шивээ-Овоогийн нүүрснээс гаргасан шааргаар хийсэн блок цацраг идвэхит бодис өндөр түвшинд ялгаруулдаг.
- Энэ цацраг идэвхит бодис өөр хаана илүү их ялгарах вэ?
- Энэ ардон гэх цацраг идэвхит бодис нь зөвхөн блокноос гараад байдаг юм биш. Орон сууцны суурь хэсэг буюу подвальд ардон маш их хэмжээгээр ялгардаг. Үүнээс болж подвалиас дээшээ сантехникийн шугамын завсараар ардон хий дамжиж хүмүүст нөлөөлдөг. Бид нар үүнээс сэргийлэхийн тулд сантехникийн шугамын завсарыг бөглөхийг зөвлөж байна. Мөн суурийн давхарын агаар шүүлтийг сайжруулах шаардлагатай байна. Нийслэлийн нутаг дэвсгэр дээр байгаа орон сууцны суурин давхарын ардон ялгаралт ямар байгааг судлаж байгаа.
- Подвальд ардон хий их ялгардаг гэлээ. Гэтэл орон сууцны подвальд амьдарч байгаа хүмүүс байна шүү дээ?
- Энэ бол буруу. Оюутан болон эмзэг бүлгийн иргэд өөрсдийнхөө бололцоогоор амьдарч байна. Дээр хэлсэнчлэн барилгын суурин давхарт амьдарч байгаа хүмүүс ардон бодисонд хордож байгаа л гэсэн үг. Хэдэн сар цаашилбал жилээр амьдарч байгаа хүмүүст маш их нөлөөлж байгаа. Гэхдээ өнөөдөр тэгж нөлөөлж байна, ингэж нөлөөлсөн гэсэн тоо баримт бидэнд алга. Үүнийг Монгол Улсын цацрагийн алба мэдэж байгаа. Үүнийг тодорхойлуулах шаардлагатай. Ингэж хүн ардаа янз бүрийн цацраг идэвхит бодисноос хамгаалах зайлшгүй шаардлагатай. Цацраг идэвхит бодис нь хүний биед маш муугаар нөлөөлөөд зогсохгүй. Удмын санд сөргөөр нөлөөлөх аюултай.
- Яг өнөөдөр хүний биед сөргөөр нөлөөлөх өөр ямар бодис байна вэ?
- Бидний эргэн тойронд байгаа бүхий л зүйлээс цацраг идэвхит бодис ялгардаг. Жишээ нь айл болгон хэрэглэдэг хивс, дэвсгэр, будаг, эмульс, мебель эдлэлээс янз бүрийн хортой химийн бодис ялгардаг. Мебелиэс гэхэд формулдгед гэж бодис ялгарах жишээтэй. Энэ бодис хүний амьсгалын тогтолцоог гэмтээдэг мөн элгийг шархлуулдаг. Үүгээр ч барахгүй цусанд ордог айхтар химийн бодис юм. Конторын ажилчид сайхан мебель тавьчихсан гэж бодоод суудаг ч үнэн хэрэгтээ энэ эдлэл нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа. Уг нь болдог бол мебель биш байгалийн модон ширээ сандал хэрэглэж байх хэрэгтэй.
- Бид өнөөдрийн амьдарч байгаа зүйлсээ хаяж чадахгүй. Тийм учраас яаж үүнээс сэргийлвэл зохих вэ. Энэ талаар яриач?
- Хүмүүсийн хэрэглээний хандлагыг өөрчлөх л арга байна. Дээр үед гэртээ ширмэл ширдэг дэвсдэг байсан. Одоо болохоор хивс, хулдаас гэх зэрэг химийн бодис ялгаруулдаг эдлэл хэрэглэх нь ихэссэн. Үүнээс болж янз бүрийн хорт хавдар гарч байгаа юм. Бидний ирээдүй болох хүүхдүүд маань хүртэл хичээлийн танхимдаа аюулгүй сурч боловсорч чадахгүй байна. Бид нар идэж байгаа хоол, эдлэж хэрэглэж байгаа зүйлээ солих хэрэгтэй. Аль болох байгаль тал руу нь хөгжүүлбэл эрүүл аж төрөх боломжтой. Хлоржуулсан ус бид нар уугаад л байна. Усыг хлоржуулахаар 10 гаруй органик бодис өөрчлөгддөг. Ийм усыг олон жил хэрэглэх юм бол ходоодны шархлаа, элэгний хавдараар өвчилдөг гэдгийг шинжлэх ухаан нотолсон. Гэтэл бид нар өнөөдөр хлоржуулаад л байж байх жишээтэй. Гадны хөгжилтэй усыг хэт ягаан туяа болон озоноор халдваргүй болгодог. Гэтэл манай бүх л газрын ус түгээгүүрт хлор хэрэглэж халдваргүй болгож байна. Шинээр төрж байгаа хүүхдүүдэд энэ шууд сөргөөр нөлөөлдөг.
- Дэлхий нийтийн анхааралын төвд озоны давхаргын цооролт хурцаар тавигдаж байна. Монголд озоны цооролт ямар байдалтай байна вэ?
- Манай улсын хэмжээнд одоогоор озоны давхрага цоороогүй. Харин озоны давхаргыг цоолох бодисууд монголд хангалттай байна. Ялангуяа машины утаа, байшин барилгын хөргөгч системүүдээс озон цоолох хортой бодис ялгарч байна. Монголын нутаг дэвсгэр дээрх озоны давхарга цоорсон газар алга. Үүнээс сэргийлэх хэрэгтэй энэ янзаараа яваад байвал удахгүй цоорч эхэлнэ.
- Хэрэв озон цоорох юм бол ямар аюул нүүрлэх бол?
- Озоны давхарга цоорох юм бол нарнаас ирэх хэт ягаан туяа өндөр концентрацтай ирэх болно. Ингэснээр газар дээр байгаа амьд байгаль бүгд сүйрнэ. Хамгийн эхлээд арьсны хавдар дээд цэгтээ хүрэх аюултай. Мөн үүнээс гадна нүд цагаарах өвчин нийтийг хамарна. Энэ мэтчилэнгээр эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх аюултай хүчин зүйлүүд гарч ирнэ.
л унах болов гэдэг асуудал өдий хүртэл нам жим байгаа. Энэ удаад унасан хоёр сансрын биет азаар төв суурин газарт унаагүй нь азтай. Гэхдээ энэ явдлын дараа хариуцлагын асуудал яригдах ёстой юм. Өнөөдөр хариуцлагын асуудал яригдахгүй байгаа төдийгүй. Ямар учраас унасан бэ гэдэг нь хүртэл мэдэгдээгүй байна.
Чонси Биллапс
Кевин Гарнетт хамгийн шилдэг хүчний довтлогч
Кевин Гарнетт хамгийн